deco

Монгол

Хятад хэлний сектор

Хятад хэлний төв нь 1975 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2001 оноос шинээр үүсгэгдсэн хэлний төвийн бүрэлдэхүүнд Хятад хэлний сектор нэртэйгээр багтаж ирсэн. Манай тэнхмийн багш нар нь зөвхөн унаган хэлтэй багш нараас бүрддэг.

Хичээлүүд ба үйл ажиллагаанууд

Мандарин хятад хэл (унших, бичих, ярих, сонсох) сонирхож байгаа бүх гадаадийн иргэд Хятад хэлний секторт тавтай морилно уу. Зөвхөн гадаад паспорт болон ерөнхий эрүүл мэндийн хуудас нь хүсэлт гаргах угтвар нөхцөл юм. Өргөдлийг хичээлийн улирал эхлэхээс 6 долоо хоногийн өмнө танилцуулсан байх ёстой. Урд нь хятад хэлийг үзэж байсан оюутнуудийн хувид түвшин тогтоох шалгалт өгч тэдний аль түвшинд суралцахыг тодорхойлно.

Одоогийн байдлаар манай Хятад хэлний сектор нь Мандарин курсийг 10 түвшинд санал болгож байгаа. Нэмэлт болгон Мандарин ур чадварийн дараахь хичээлүүдийг санал болгож байна. Үүнд: Тайвань тэмдэгт, Хялбаршуулсан тэмдэгт, Үг боловсруулалт, Хятадийн утга зохиол, Бизнесийн хятад хэл, Хятадийн гүн ухаан, Хятадийн түүх болон соёлийн хичээлүүд багтана. Хятадийн авиа зүйн систем болон Pinyin галиг нь хоёулаа манай сургалтийн материалд хэрэглэгддэг. Оюутан бүр долоо хоногт доод хэмжээ нь 10 цагийн үндсэн болон сонгон хичээл судлах шаардлагатай.Төгсөлтийн бүх шаардлагыг хангасан тохиолдолд сертификат олгоно.

Хэлний болон урлаг соёлын хичээлүүдээс гадна хэлний төвийн оюутнууд өөр бусад олон арга хэмжээнд оролцох боломжтой. Үүнд:


Хэрэгцээтэй мэдээлэл

Хятад хэлний тасгийн хуанли нь 3 сар тутмын улирлын системд үндэслэгдсэн. Улирал нь үнэн хэрэг дээрээ дараахь өдрүүдэд эхэлдэг.


Хэрвээ 5ны өдөр долоо хоногийн сүүлчээр таарвал хичээл дараагийн 1 дэх өдрөөс эхлэх болно.

Улирал болгоны бүртгэл хичээл эхлэхийн өмнөх 2 ажлын өдрүүдэд явагдана. Нэмэх/хасах үе нь хичээл эхэлснээс хойш ажлын 5 өдөрт үргэлжилнэ. Оюутнууд Нэмэх/хасах үеийг дуустал бүртгүүлэх боломжтой. Энэ хугацаанаас хоцорч ирсэн оюутныг бид бүртгэж авч чадахгүй болно.
Дараахь баримт нь сунгадаг виз авахад хэрэглэгддэг элсэлтийн зөвшөөрлийн захидлийг захиалж авахад шаардагдана. Үүнд:


Диплом болон паспортаас бусад бүх бичиг баримт эх хувиараа байх ёстой. Эдгээр бичиг баримтууд буцааж олгогдохгүй.

Бүртгүүлж байгаа оюутнууд элсэх зөвшөөрлийг Тайвань руу орох визийн маягтанд хэрэглэхэд зориулж хүлээн авна. Сунгадаг виз авахад эх захидал зайлшгүй хэрэгтэй учир хэлний төвд үүнийг илгээхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Энэ хугацаа нь дор хаяж 6-8 долоо хоног байх бөгөөд энэ хугацаанаас хожимдсон тохиолдолд бид ямар нэгэн яаралтай шуудангийн үилчилгээг (жишээ нь: DHL) ашиглах боломжгүй.

Сургалтын төлбөр, Амьжиргааны өртөг, эрүүл мэндийн даатгал

Бүх төлбөр бүртгэлийн үед шаардлагатай. Оюутан бүр заавал даатгал төлөх ёстой.

Оюутнуудын амьжиргааны зардал нь хоол, ном, угаалга, чөлөөт цаг гэх мэт нь өдөрт NT$300 зарцуулах болов уу гэж таамаглаж байна. Фун жиа их сургуулиас ямар нэгэн санхүүгийн тусламж үзүүлдэггүй.

Эрүүл мэндийн яамнаас улирал тутамд тодорхойлж тэтгэлэг олгодог.

Тоног төхөөрөмж ба Ажилагсад

Хэлний төв нь өөрийн номын сан, Интернет холболт бүхий Хятад, Англи, Япон, Солонгос, Тайланд хэлтэй компьютерүүдтэй. Хэлний төвийн оюутнууд сургууль дээрх бүх тоног төхөөрөмжүүдийг (гимнастикийн танхим, пүүл биллиард, номын сан, компьютерийн лаборатори) хэрэглэж болох бөгөөд маш олон оюутны клубт гишүүнээр элсэх боломжтой.

Эдгээрээс гадна төв нь маш нөхөрсөг, тусархуу, танд ямар нэгэн асуудал тулгарахад тэр асуудлыг чинь шийдэхэд туслаж чадах ажилтнуудаараа бахархдаг юм.

Тээвэрлэлт ба Байршил

Фун Жиа их сургууль нь Тайваний төвд орших Тайзунг хотод байрладаг ба Тайбей хотоос машинаар явахад ойролцоогоор 2 цаг зарцуулдаг. Тайваний бүх л дур сонирхол татах зүйлсүүдийг машинтай явахад нэг өдрийн дотор л үзэж болно.

Орон нутгийн автобусны зогсоол (Чао Ма)-аас таксигаар 10 минут, галт тэрэгний зогсоолоос таксигаар 30 минут явж ирдэг. Тайвань дахь хамгийн тохиромжтой уур амьсгалтай ба амьжиргааны өртөг Тайбей хотоос бага байдаг.

Хэрвээ Монгол орчуулга Англиас өөр байх тохиолдолд Англи хувилбар үнэн зөв байна.